Авто раллигийн уралдаан зохион байгуулж болохоор байсан Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг өнгөрсөн зунаас засч эхэлсэн билээ. Тус замыг бүхэлд нь шинэчилж байгаа бөгөөд ирэх сарын 1-ны дотор улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. Харин үүнээс урьтаж маргааш УИХ-ын гишүүн С.Ганбаатар Зам тээврийн яамны удирдлагуудын хамтаар тус замын ажилтай танилцах юм байна. Т.Энхэлээ























































