
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн 44 настай эрэгтэй “Д” 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байгаа юм байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, 5 газарт пост ажиллуулж эхэлжээ.