Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын 130 гаруй иргэнийг албадан гаргажээ. Тус байгууллага энэ сарын 9-ний байдлаар нийтдээ 1275 гадаадын иргэнийг албадан гаргаад байна. Тэдгээр хүмүүс манай улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг нийтлэг зөрчил гаргасан байна.Д.Дуулим























































