Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг сонгох санал асуулга өчигдөр дууслаа. Шалгаруулалтанд зургаан хүн нэрээ дэвшүүлснээс ерөнхий болон тусгай шаардлагыг дөрвөн хүн хангасан юм. Тэднээс хууль эрхзүйн ерөнхий эрдмийн шалгалтаар Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж нар тэнцэн өрсөлдсөн юм. Ингээд иргэд болон ажлыг хэсэг, иргэний зөвлөлийн саналыг нэгтгэснээр Улаанбаатар хотын цагдаагийн дарга тодрох юм.Д.Дуулим























































