ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав ахмадын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагад олон жил өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа шагнаж урамшуулсан юмаа.Тэдний нэг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, цагдаагийн байгууллагын ахмадын байгууллагын дарга,цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэнд цагдаагийн байгууллагын "ХҮНДЭТ АЖИЛТАН" цол тэмдэг, дурсгалын сэлэм гардууллаа. Цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн нь цагдаагийн байгууллагад дэслэгчээс хурандаа болтлоо ажиллаж, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, тасаг хэлтсийн даргаас эхлээд тэргүүн дэд дарга болтлоо дэвшиж, одоо ч хүртэл цагдаагийн байгууллагын ахмадын байгууллагыг удирдаж байгаа шилдэг тэргүүний алба хаагчдын нэг юм.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (1)