Монгол Улс зуны Олимпийн наадамд анх удаа оролцсоны 50 жилийн ойн энэ жил тохиож байна.Энэ ойн арга хэмжээнд Олимпийн алдартнуудын дурсгалыг мөнхлөх Олимпийн төгөлийн нээлтийн ёслол маргааш буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.























































