Нийслэлийн цагдаагийн газраас авилгатай тэмцэх, иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй болгож ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах талаарх санал солилцох уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагад Нийслэлийн цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, тус хэлтсийн гадаад харилцаа, гадаадын иргэдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Даваажаргал, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Доржпалам болон Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Төр-од, харилцааны менежер О.Батбаяр, бизнесийн ил тод байдлын хөтөлбөрийн менежер, Герман улсын иргэн Кристинэ Худэтц, БНСУ дахь Трансперенси Интернешнл байгууллагын үүсгэн байгуулагч, Жуёонги аймгийн боловсролын газрын удирдагч профессор Жео-Сунг Ким, Япон улс дахь “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллагын хөтөлбөрийн менежер Го-Такахаши, Тайвань улс дахь “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх дэд захирал, профессор Эрни-Ко нар оролцлоо.
Ярилцлагын үеэр Монгол Улсын цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бусад орны цагдаагийн байгууллагын авилгатай хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ярилцлагын үеэр Монгол Улсын цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бусад орны цагдаагийн байгууллагын авилгатай хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.























































