Сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газарт тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь, нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог. Иймд Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газар, онцгой байдлын албанд яаралтай түргэн тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах мессэж үйлчилгээг шинээр нээхээр ажиллаж байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай учраас Нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагатай хамтран дуудлагаар очиж буй цагдаа нарыг бэлтгэх, дохионы хэлний сургагч багшийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг энэ долоо хоногийн лхагва гараг эхлүүлээд байна. Сургалт сарын турш үргэлжлэх юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/























































