Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн арга хэмжээнй хүрээнд Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд "Нийслэл өргөө" дартсын аварга шалгаруулах тэмцээнийг зохин байгууллаа.

Тэмцээнд 24 баг оролцож цэц мэргэнээ сорьлоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, алба хаагчид тэмцээнд идэвхитэй оролцон өрсөлдөснөөс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбат ахлагчтай баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн байна.
























































