Өнөөдөр аравдугаар сарын 10 буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна. Балжинням, Дашням давхацсан энэ өдөр монголчууд маань гал голомтоо бадрааж, өрх гэрээ тусгаарладаг. Гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулчихсан хосууд ёслолоо үйлддэг газар бөгөөд жил бүр ёслол үйлддэг залуучуудын тоо нэмэгдэж байгаа аж. Тэгвэл өнөөдрийн энэ билэгт сайн өдөр 77 хос гэрлэх ёслолоо хийх нь ээ.

























































