Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн байгууллагад хоол хүнсээр дамжих өвчин гарч буйтай холбогдуулан МХЕГ-аас “Хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт МХЕГ, ЭМЯ, ХӨСҮТ, БСШУЯ, НЭМГ, НБГ, НМХГ, ХАБҮЛЛ, НМХГ-ын НТЛ, ШУА-ийн Байгаль шинжлэлийн нэгдсэн лабораторийн төлөөлөл оролцон цаашид өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах, холбогдох байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа солилцлоо.
Хэлэлцүүлгээр хоол хүнсээр дамжих өвчин гарахад нөлөөлж буй хүчин зүйлс, гарч буй зөрчил дутагдал, Хүнсний хууль тогтоомжид заагдсан аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлага, бүтцийн шинжилгээг хяналтын тогтолцоонд ашиглах чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, цаашид хордлого халдвар гаргахаас урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар харилцан саналаа солилцож хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, ямар чиглэлээр хэрхэн хамтарч ажиллахаа ярилцсан юм.
Мөн хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гарган холбогдох газруудад хүргүүлж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.























































