Орхон аймаг, Эрдэнэт хотод катодын зэсийн хоёр дахь үйлдвэрийн нээлт боллоо. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолго буюу технологит тохирохгүй “баялгийг” түшиглэн евро стандартын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, гидрометаллургын шинэ үйлдвэр “Ачит Ихт” ХХК юм. Тус үйлдвэрийг барих төслийн бүтээн байгуулалтад үндэсний боловсон хүчнээс гадна Австрали, Англи, АНУ, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг олон орны инженер техникийн ажилтнууд оролцсон байна.

Кабель утас, уртасгагч залгуур зэрэг эх орондоо зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Эрдмин” ХХК нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, жилд 3000 тонн цэвэр зэс гаргаж байгаа бол молибденийн баяжмал боловсруулах “Шим технолоджи” компани үйл ажиллагаагаа жигдрүүлэн өнгөрсөн сард Эрдэнэт хотод нээлтээ хийсэн. Тус компани нь жилд 2-2,3 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлдэг. “Ачит Ихт” компани жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргах хүчин чадалтай юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус 2-р овоолго нь 65 сая тонн хүдэр, 180 мянган тонн зэсийн агуулгатай бөгөөд энэхүү овоолгыг ашиглахад тус компани 10 жил ажиллана.
























































Сэтгэгдэл (1)