Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийж оройн 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр өдөр иргэдийг үнэ төлбөргүй, даатгалын дэвтэргүй үзлэг хийж зөвлөгөө өгнө. Нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд болон Нийслэлийн харьяа 16 эмнэлэг үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнаж, үзлэгийг хийх юм.






















































