“Иргэдийн эргүүл байгаль хамгаалах нөхөн сэргээхэд бүлгээр ажиллах арга хэмжээ” 2014 оны 06 сарын 02-ны өдөр нээлтээ хийж 4 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа.Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 17 суманд 19 бүлгийн 47 иргэн, аймгийн төвд 7 бүлгийн 14 иргэн нийт 61 иргэн түр ажлын байраар хангагдан иргэдийн амгалан тайван байдал, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаа.
Хөдөө орон нутгийн сумдад ажиллах бүлгүүд гол төлөв байгаль орчны чиглэлээр модны хулгай, ан агнуур, ойн түймэр зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан бол Улаангомд иргэдийн амгалан тайван байдлын төлөө хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй газар хог хаягдал хаяхаас сэргийлэх чиглэлээр ажиллав.























































