МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дахь жилдээ зохион байгуулж байгаа ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР-өөр ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамт олон 100-н мод суулгалаа. Мөн ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар
Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагч нар МУ-ын Ерөнхийлөгчийн
зарлигаар зохиогддог ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР-т оролцож 150 гаруй мод
тарьлаа. Энэхүү үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОНХЯ
ны сайд С.Оюун болон бусад яамны сайдууд, төрийн нарийн бичгийн дарга
төр захиргааны байгууллагуудын алба хаагч нар оролцлоо.
Ойг нөхөн
сэргээлтэнд гол төлөв нарс, шинэс мод тарьдаг. Хавар 04.25-05.25, намар
10.01-11.01 хүртэл үргэлжилдэг энэхүү үйл ажиллагаа улам цар хүрээгээ
тэлж, эх орноо ойжуулахад олон мянган иргэд гар бие оролцож байна.
Өнгөрсөн хавар л гэхэд 839,9 га талбайд 1сая 488 ширхэг модыг 4032
байгууллагын 93566 иргэн тарьсан.




























































Сэтгэгдэл (1)