Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Мэргэжилийн хяналтын газраас Нийслэлийн төр захиргааны байгууллага, агентлагуудын дунд зохион байгуулагдсан "Шатар"-ын аварга шалгаруулах тэмцээнд нийт 19 байгууллагын 38 тамирчин оюун ухаанаа сорьж өрсөлдлөө.

Тус тэмцээнд өрсөлдсөн эмэгтэй тамирчидаас Нийслэлийн цагдаагийн газрыг төлөөлөн оролцсон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.Хишигбаяр тэргүүн байр, эрэгтэй тамирчидаас Мэдээлэл шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч К.Чулуунбаатар 5-р байр тус тус эзэлж, багийн нийлбэр дүнгээр Нийслэлийн цагдаагийн газрын баг ТЭРГҮҮН байр эзэлсэн байна.
























































