Улаанбаатар хотын цагдаагийн даргыг анх удаагаа олон нийтийн санал асуулгаар тодруулах ажил өнгөрсөн долоо хоногт дууссан. Тэгвэл Улаанбаатар хотын цагдаагийн даргад олон нийтээс 80 оноо авсан Ч.Болдбаатарыг нэр дэвшүүлэх тогтоол гарчээ. Тус албан тушаалд анх зургаан хүн өрсөлдсөн бөгөөд хамгийн сүүлд Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж нар тунаж үлдээд байсан юм. Ч.Болдбаатарын хувьд өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газарт Тасгийн дарга, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 оноос Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.Юутай ч түүнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өнөөдөр хүргүүлэх юм. Хотын цагдаагийн газрын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн, хотын захирагч томилно гэж Цагдаагийн байгууллагын шинэчилсэн хуульд заасны дагуу тушаал гарснаар Ч.Болдбаатар албан үүргээ хүлээж авна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (3)