"Нова Софт" ХХК-иас ирүүлсэн Аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайланг онлайнаар хүлээн авахад өөр байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилж байгаатай холбоотой асуудлаар ШӨХТГ-т санал гомдол иржээ. Улмаар гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийхэд Сангийн яамны http://e-balane.gov.mn цахим систем рүү нэвтрэн ороход гүйцэтгэгч байгууллага болох "Интерактив Би Ай" ХХК-ийн бүтээгдэхүүний танилцуулга хуудас http://ruby.ibi.mn давхар гарч ирж тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж байгаа нь Сангийн яамны зүгээс "Интерактив Би Ай" ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж байгаа нь Сангийн яамны зүгээс тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах боломжийг бүрдүүлж давуу байдал олгосон болох нь тогтоогдов. Сангийн яамны энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн зарим заалтыг зөрчжээ. Тиймээс хяналт шалгалтын ажлын хүрээнд тогтоогдсон зөрлчийг таслан зогсоох талаар арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг Сангийн яаманд мэдэгдсэн байна. Улмаар Сангийн яамны зүгээс уг зөрчлийг таслан зогсоосон тухай хариу албан бичиг илгээжээ.Д.Ундрах /24tsag.mn/























































