Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар Засгийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн шинээр томилогдох сайд нарын асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэв. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулж буйгаар долоон сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дөрвөн сайдыг шинээр томилохоор байна. Гэхдээ сайдын нарын асуудлыг хэлэлцэх үеэр бүх сайд нарыг хуралд оролцуулахыг гишүүд Ерөнхий сайдаас шаардлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайд нараа хурлын зааланд хурдан оруулж ирэхийг шаардсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ Танайхантай яриад л саатаад байгаа шүү дээ” гэсэн хариуг өгөв.
Үүнээс үзвэл Засгийн газрынхан “Шударга ёс” эвсэлтэй сайд нарын асуудлаа шийдэж чадахгүй байгаа бололтой. “Шударга ёс” эвслийн бүлгээс нийт дөрвөн сайд Засгийн газарт ажилладаг. Цаашид ч энэ бүрэлдэхүүнээрээ ажиллана гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.
























































Сэтгэгдэл (4)