МҮОНТ хэмээх их айлд амьдарлынхаа олон жилийг өнгөрөөсөн нэвтрүүлэгч С.Чимгээ "Монгол HD" телевизэд ороод байгаа билээ. Тэгвэл түүний ажлаа солих болсоныг зарим хүмүүс удирдлагуудтайгаа ам муруйсан, эсвэл мөнгөнөөс болсон хэмээгээд байгаа. Тэгвэл тэрбээр телевизээ солих болсон шалтгаанаа албан ёсоор тайлбарлажээ. С.Чимгээ "Хоёр дахь гэр маань болсон телевизийн саарал байшингаас холдоно гэдэг амаргүй сонголт байсан. Гэхдээ бусдын ярьж байгаа шиг удирдлагуудтайгаа ам муруйсан, эсвэл мөнгөнөөс болоогүй. Зүгээр л аль эрт ажлаас гарах шийдвэрээ гаргачихсан байсан. Ажил дээр ганц, хоёр аахар, шаахар зүйл болсон ч энэ нь намайг ажлаас гарахад түлхэц болоогүй юм шүү. Өглөө бүр ажилдаа ирэхдээ юу хийх талаар бодохын оронд амьдралын хэмнэлээ өөрчлөх юмсан гэж гундуухан бодох болсноо анзаарсан. Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна. Шинэ, залуу багтай ажиллаж үзье гэж бодсон юм” гэжээ.Д.Дуулим
























































Сэтгэгдэл (9)