Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ “Талын зам” төсөлд өндөр ач холбогдол өгч байна

2014-10-14
0
ЖИРГЭХ

12321ОХУ болон Монголын тал “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулах томоохон төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Уг ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын “Дальстрой Механизация” компанийн төлөөллүүд манай улсад ирлээ. Учир нь ирэх өдрүүдэд Монгол Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаан болох юм. Хуралдааны төгсгөлд Монгол Улсыг төлөөлж  “Чингис Лэнд Девелопмент Групп” компани, ОХУ-ыг төлөөлж “Дальстрой Механизация” компанийн хооронд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах том арга хэмжээтэй.  Хоёр талын компани  “Талын зам” төслийн хүрээнд  1000 гаруй км хурдны зам барих томоохон бүтээн байгуулалтыг хамтран гүйцэтгэнэ. Орос орны хувьд энэ том бүтээн байгуулалтын төсөлд маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд эхнээс нь аваад дуустал нь гар бие оролцохоо илэрхийлж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Энэ үеэр хоёр талын тохирсон томоохон ажлуудын нэг бол яах аргагүй “Талын зам” төсөл юм. “Талын зам” төсөл бол ОХУ, БНХАУ болон Ази - Европыг холбосон тээврийн корридор байгуулж байгаагаараа онцлог.  Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016  онд Монгол улсын нутаг дэвсгэрээр  дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ утгаараа “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээ нь манай улсын хөгжлийн түүхэн дэх маш том биет бүтээн байгуулалтын төсөл байх юм.  Өнгөрсөн хугацаанд  “Чингис Лэнд Девелопмент Групп” компани нарийвчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлээ боловсруулсан байна. Зураг төслөө ч боловсруулж амжжээ. Нэг ёсондоо хурдны замыг барьж байгуулах ажил эхлэхэд бэлэн болжээ. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд намар өвлийн улиралд ч тасралтгүй ажиллахаар зэхэж байна.

“Талын зам” төсөл ба ач холбогдол нь юу вэ?

 “Талын зам” төслийн хүрээнд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэх юм.  Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарах сайн талтай. Эцсийн үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ гэж Монгол улсын засгийн газар ч тооцоолж байгаа юм.“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто-замыг барьж байгуулах нь эдийн засаг эрчимтэй хөгжихөд ч чухал ач холбогдолтой.  Дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийлүүлэгч хоёр гүрний хоорондох худалдаа эргэлтийн гүүр болох газар зүйн давуу талаа ашиглах нь манай улсын хөгжлийг шинэ шатанд аваачна. Орос, Хятадын худалдааны эргэлт тасралтгүй өссөөр байгааг та бид харж буй. Шинэчлэлийн засгийн газрын тооцоолж байгаагаар энэ оны 5 дугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээгээр л гэхэд 2018 оноос эхлэн Хятад улс 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авахаар байгаа юм.
12321
Монгол, ОХУ, БНХАУ хоорондын яриа хэлэлцээ  амжилттай болж “Талын зам” төсөл хэрэгжих шатандаа орлоо

Манай улс Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Энэ утгаараа “Талын зам” төсөл манай улсыг хоёр хөрштэйгээ харилцаа холбоогоо улам сайжруулж бататгахад чухал нөлөөтэй. Нөгөө талаар Ази - Европыг холбосон эдийн засгийн коридор үүсч байгааг цохон тэмдэглэх учиртай.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4-т “ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах”-аар заасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас багагүй судалгаа, яриа хэлэлцээ хийжээ. Үр дүнд хэдхэн БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гаргасан юм. Энэ тунхаглалд “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг дуулгах байна. Дараагийн томоохон хэлэлцээг ОХУ-тай хийж байсан бөгөөд энэ долоо хоногт Оросын талаас “Талын зам” төсөлд хамтран оролцох “Дальстрой Механизация” компанитай “Чингис Лэнд Девелопмент Групп” компани Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурах гэж байна.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • GHDHDFH (203.194.118.31)
    XURDAXAN SHIG XIIJ UZ 5-R TSAXILGAAN STANTS BOLCHIXIV DOO
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • уншигч (202.70.42.34)
    сайхан мэдээ байна даа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх 2 улсын хамтарсан байгууллага, компаниуд, засгийн газруудад амжилт хүсч, ажил үйлс нь ургаштай байгаасай гэж мөнх хөх тэнгэртээ залбирцгаая Монгол ахан дүүсээ.
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.29.237)
    амжилт хүсье
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • T (202.179.22.137)
    ОТГОО амжилт хүсье
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 34 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК