ОХУ-ын Тувад үүрэг гүйцэтгэж явсан "Ми-8" албаны нисдэг тэрэг энэ сарын 10-нд ор сураггүй алга болжээ. Нисдэг тэрэгт онгоцны багийн гурван гишүүнтэй нийлээд нийтдээ есөн хүн зорчиж явсан аж. Одоогоор Оросын хайгуулын багийнхан нисдэг тэргийг шаргуу хайж байгаа бөгөөд яман нэгэн ул мөр илрүүлээгүй байгаа аж. Нисдэг тэрэг сураггүй болсон газар нь Монголын хилтэй ойролцоо буюу Хөвсгөл аймгаас цааш 80-100 км газар юм. Иймд манай хилчид бооон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид нисдэг тэргийг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт сүйдсэн байж болзошгүй гэж үзэн сайн дурын эрэл хайгуулж хийж байгаа гэнэ.Д.Дуулим























































