Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо

2014-10-16
0
ЖИРГЭХ

дахин төлөвлөлт(2)    УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбар, 1547,8 га газарт  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна.

        Аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах эрхээ авснаас хойш 1 жил 5 сарын дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд ашиглалтад орж, оршин суугчдад байрных нь түлхүүрийг гардуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон төсөл хэрэгжүүлэгч компани, иргэд оролцсон юм. Хотын Захиргааны шинэ төвөөс 0,7 километрийн зайд орших Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хороонд “Хера пропертийз” ХХК, “Бэг бүрд” ХХК-тай хамтран дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. 1-2 давхар үйлчилгээний барилга, хашаатай 13 аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөн 168 айлын орон сууцны барилгыг барьжээ. Төсөл хэрэгжүүлэгчид төслийн хэрэгжилтэд итгэл үнэмшилгүй байсан  иргэд, аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөх хүртэл багагүй асуудалтай тулгарч байсан гэлээ.

            Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга  “Өнөөдөр бид бүтээн байгуулалтын бодит байдлыг харж байна. Төлөвлөгөөний дагуу иргэдтэйгээ тохиролцож, богино хугацаанд инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдсэн, худалдаа үйлчилгээний газар, гаражтай тохилог сууц барьж, ашиглалтад оруулсан төсөл хэрэгжүүлэгч болон дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн энэ байранд орох иргэдэд моргажийн зээл олгож буй Улаанбаатар банкны хамт олонд талархаж байна. Энэ жишгээр нийслэлийн бүтээн байгуулалт та бүхний нүдэн дээр өрнөх болно” гэдгийг тодотгон хэллээ.

           Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч нарын хамт иргэдтэй уулзалт хийх үеэр Гэр хорооллыг бүхэлд нь өөрчилж,  тохилог орон сууц, амины сууц болгоно гэхэд үл тоож, итгэл үнэмшилгүй хандаж байсан иргэд цөөнгүй. Энэ бодлогыг зүгээр л улс төрийн шоу гэж ойлгох иргэд олон байсан юм. Харин тухайн үед эргэлзэж байсан иргэдийг би энэ сайхан бүтээн байгуулалтыг хараасай гэж хүсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг олон улс 5-15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Харин бид иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ийнхүү богино хугацаанд хэрэгжүүлж эхэлсэнд маш их талархаж, сэтгэл хөдөлж байна. Улаанбаатар хотоо Дэлхийн хот болгоход бид хамтдаа нэг алхам урагшиллаа” гээд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд амжилт хүслээ.

Газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байсан иргэд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналын дагуу өөрсдийн амьдрах орон сууцны барилгыг ажилд оролцож, хяналт тавьж байсан байна. Тиймээс иргэдийн сэтгэл, зүтгэл шингэсэн хамгийн чанартай барилга болсон гэдгийг Төсөл хэрэгжүүлэгчид онцолж байсан юм. Мөн тэд иргэдэд өөрсдөд нь ашигтай байдлаар газрын солилцоо хийсэн байна.

           Тухайлбал төсөлд хамрагдаж орон сууцтай болсон иргэн И.Цогзолмаа  198 м.кв үйлчилгээний барилгын газраа, 198 м.кв үйлчилгээний талбай+ 58 м.кв 2 өрөө байр+дулаан гаражаар тохиролцож сольсон байна. Төсөлд хамрагдсанаар зөвхөн ажил, үйлчилгээгээ явуулах талбайтай болохоос гадна өөрсдийн амьдрах орон сууцтай болсондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жишгээр олон иргэдтэй тохиролцжээ. Д араагийн орон сууцны барилгууд төлөвлөгөөний дагуу энэ оны 4-р улирал болон ирэх онуудад ашиглалтад орно. Уг төсөлд хашаа, гудамж, хороогоороо хамрагдах хүсэлтэй иргэд Хотын захиргаанд хандах нь нэмэгдэж байгаа бөгөөд Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын орон сууцжуулах төслийн газар иргэдийн хүсэлтийг авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн ИТХ-ын XIII хуралдаан энэ сарын 15, 19-нд хуралдана
Канадын засгийн газар 16-аас доош насны хүүхдийг сошиал платформ ашиглахыг хязгаарлах хууль санаачиллаа
Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасаогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    19 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    26 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Колумбын шигшээ багийн бүрэлдэхүүн
    32 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Эквадорын шигшээ багийн бүрэлдэхүүн
    39 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бүгд Найрамдах Конгогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    44 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кабо Вердегийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    50 мин
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 2 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    3 цаг 3 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 31 мин
  • О.Цогтгэрэл: Ардын хүүхдийн амь нас яагаад авлигад идэгдсэн засгийн газарт ийм хямдхан үнэлэгдэж байна вэ?
    3 цаг 38 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Ганын шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 52 мин
  • 3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
    4 цаг 0 мин
  • Филиппинд хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван хүн амиа алдаж, сүйрэл болов
    4 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багийн бүрэлдэхүүн
    4 цаг 28 мин
  • Япончууд Трампаас анимэ дүрүүдээ харамлаж байна
    4 цаг 33 мин
  • Нийслэлийн ИТХ-ын XIII хуралдаан энэ сарын 15, 19-нд хуралдана
    4 цаг 36 мин
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
    5 цаг 2 мин
  • Канадын засгийн газар 16-аас доош насны хүүхдийг сошиал платформ ашиглахыг хязгаарлах хууль санаачиллаа
    5 цаг 36 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
    6 цаг 8 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа, мөрдөгчдийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК