“Отгонтэнгэр” их сургууль Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын орон нутгийн тогтвортой хөгжлийн институт, МУИС-тай хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Уг хуралд гадаад дотоодын их, дээд сургуулиудын 28 эрдэмтэн, судлаач, багш оролцсон юм.

Энэхүү хурал нь "Эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам" гэсэн сэдвээр олон улсын эрдэмтэд, багш нар хэлэлцжээ. Тус хурлаар эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс тодорхой саналууд манай улсын болон олон улсын эрдэмтдээс гарсан байна.
“Отгонтэнгэр” их сургууль олон улсын эрдэмтэн, судлаач, багш оролцсон эдийн засгийн хурал зохион байгууллаа.
Тухайлбал, уг ЭШБХ-ын оролцогч тэмээний ноосыг брэнд болгох санал гаргасан юм. Судлаач, багш нарын хэлж байгаагаар судалгааны дүнд торомны ноос ямааны ноолуураас дутахааргүй чанартай, торгомсог байдгийг баталсан аж. Дэлхийн хоёр бөхтэй тэмээний 40 хувь нь манай улсад байдаг учраас энэ боломжийг ашиглах саналыг багш нар гаргаж байгаа юм.
Мөн татварын дарамтыг багасгаж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх нэг зам бол орон нутгийн захиргааны байгууллагын чанарын менежментийг сайжруулах явдал гэж Германы профессор хэлсэн юм. Түүний хэлж буйгаар төр засгийн байгууллагын чанарын менежментийг сайжруулбал үр дүн гарна гэж үзэж байгаа аж. Эдийн засаг хүндхэн байгаа үед гарах арга замыг эрэлхийлсэн ЭШБХ-ыг “Отгонтэнгэр” их сургууль амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү хуралд зөвхөн эрдэмтэд, багш нар биш төгсөх курсийн оюутнуудыг оролцуулсан нь тэдний мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болсон байна.

Д.Ундрах /24tsag.mn/