
Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын прокурорын газар нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхтэй хамтран харъяалан ажилладаг Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр, Эрдэнэсант сумдын сум, багийн засаг дарга нар, ГХУС салбар зөвлөл, шийдвэр гүйцэтгэгч нар, эвлэрүүлэн зуучлагч нарыг оролцуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 1 өдрийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр хяналтын прокурор Ч.Энхжаргал “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” нь сэдвээр сургалт явуулсан байна. Мөн хяналтын прокурор Д.Бат–Өлзий прокурорын байгууллагын чиг үүрэг, харъяалан ажилладаг сумдад үйлдэгдэгдэж буй гэмт хэрэг, гомдол мэдээллийг сум сумаар нь тоон үзүүлэлтээр нь гаргаж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийжээ. Сургалтад нийт 35 хүн оролцжээ.