Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танай компанид КОП бий юу?

2014-10-17
0
ЖИРГЭХ

10726299_785001151566125_1625896577_n    Таны удирдлаганд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь КОП (COP – Cost Only Person) болохыг та мэдэх үү?

КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан юм.

2012 оноос хойш Оюу Толгой, Вагнер Ази, Алтайн хүдэр зэрэг корпорациуд тэргүүлэн, хөдөлмөрийн зах зээл дээр хэдэн мянган хүн цомхотгогдоод байна. Эдийн засаг тааруу байгаа учир маш олон компани хүний нөөцийн зардлаа танах тухай бодож байгаа. Судалгаанаас харахад Монголын компаниудын нийт зардлын дунджаар 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлж байна. 

Мэдээж ямар ч захирал зовж байж бий болгосон хүний нөөцөө тараахыг хүсэхгүй. Тийм ч учраас бид 2013 оноос хойш хүний нөөцийн зардлыг хэмнэх боломжуудыг судалж үзсэн юм.

Хүндрэлтэй үед компаниуд бонусыг хойшлуулах, цалинг нийтэд нь танах, ашиггүй салбарыг татан буулгах замаар цомхотгох зэрэг олон аргыг хослуулан хэрэглэдэг. Харин миний анхаарлыг эртнээс КОП буюу “цалингийн хүүдий”-нүүд татаж байсан.

Монголын компаниудын нийт зардлын дунджаар 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлж байна. 

Ялангуяа Монголын компаниудад КОП маш том асуудал болоод байгаа нь илэрхий байсан билээ. Тийм учраас бид таван салбарын төлөөлөл болгож 20 компанийг түүвэрлэн, сонгон судалсан юм.

Бид ажилтан бүрийн бүтээмж, ажлын байрны шаардлагыг харьцуулан судалж үзэхэд дунджаар дөрвөн ажилтан тутмын нэг нь КОП болох нь тогтоогдсон.

Энэ тоог том зургаар нь харвал, нийт хөдөлмөр эрхэлж буй 900 мянган хүний (ҮСХ 2014) 200 мянга нь КОП байх магадлалтай. Улмаар эдгээрт төлж буй дундаж цалингаар бодвол улс орны эдийн засагт жилд 1.5 триллион төгрөгний хохирол учирч байна.

Өөрөөр хэлбэл 100 ажилтантай компанийн жилд КОП-д төлдөг үргүй зардал нь 150 сая төгрөг болж байна. Компаниуд хүний нөөцийн процессоо шинэчилснээр энэ зардлыг хэмнэж чадна.

КОП олон хэлбэртэй байж болно. Тухайлбал:
Ажилд ороод зургаан сар ажиллахдаа орлого оруулаагүй борлуулалтын ажилтан. Эцэст нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Компани энэ ажилтанг таньж чадаагүй учир зургаан сарын цалингийн зардлаар хохирно.

Үйл ажиллагааны журам боловсруулах ажлыг сүүлийн нэг жил хийж байгаа (уг нь 14 хоногт дуусгах ёстой) хэлтсийн мэргэжилтэн.

Ажилтнуудаа удирдаж чадаагүйгээс төлөвлөгөөгөө сүүлийн хоёр жил биелүүлж чадаагүй албаны захирал гэх мэт. 

КОП маш олон төрлийн хор хөнөөлийг байгууллагад учруулж байдаг. Жишээ нь:
Цалингийн үргүй зардал
Оффис, талбайн ногдох зардал
Компьютер, бусад хэрэглээний зардал
Алдагдсан боломж (хийх байсан ажил)
Муу үлгэр дуурайл
Харамсалтай нь, бидний ажиглалтаас, ихэнх байгууллагууд КОП-тойгоо эвлэрч, тэднийг явуулах чадамжгүй болсон байдаг байна. КОП нь компанид зөвхөн мөнгөн зардал учруулаад зогсохгүй, компанийн соёлыг доройтуулж, идэвхийг сулруулдаг нь харагдсан.
Олон улсын туршлагаас харахад КОП-ыг багасгахын тулд Google, Netflix болон Black Hills Corp зэрэг томоохон компани Шалгаруулалт – Чиглүүлэлт – Хөгжүүлэлт – Халалт гэсэн циклийг бүхэлд нь шинэчилж ажиллаж байна.
Хамгийн гол нь хүний нөөцийн алба КОП-н зардлыг байнга хэмжиж, захирлуудад тогтмол танилцуулж хэвшсэнээр дээд түвшинд асуудлыг анхааралдаа авах боломжтой болдог байна.
КОП нь компанид зөвхөн мөнгөн зардал учруулаад зогсохгүй, компанийн соёлыг доройтуулж, идэвхийг сулруулдаг нь харагдсан.
Байгууллагын ажилтанг хэрхэн бүтээмжтэй ажиллуулах вэ гэсэн асуултын хариултыг олон улсын сэтгэл судлал, шийдвэр гаргалт, эдийн засаг зэрэг шинжлэх ухааны салбаруудын судалгаанаас зан үйлийн өөрчлөлтөнд чиглүүлэх нь зөв юм гэсэн саналыг гаргасан байна.
КОП-ыг багасгах хамгийн эхний алхам нь КОП-уудыг ажлын байран дээр очихоос нь өмнө таньж мэдэх явдал юм. Энэ тал дээр бид бүтээмжийг таамаглах сэтгэл зүйн тест боловсруулан амжилттай туршиж байгаагаа дурьдах нь зүйтэй.
Зарим тохиолдолд бүтээмж өндөртэй ажилтнуудад хангалттай сайн чиглүүлэх хөтөлбөр байдаггүйгээс тэдний бүтээмж суларч идэвхгүй болдог. Тиймээс дараагийн алхам нь чиглүүлэх хөтөлбөрийг байгууллагын онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах ёстой.
Эцэст нь ажилтнуудыг тасралтгүй хянаж, хэрэв КОП илэрсэн тохиолдолд маш хурдан арга хэмжээ авах дархлааг байгууллагад суулгах нь чухал. КОП-г явуулахгүй өнжсөн өдөр бүр компанид мөнгөн зардал гарч, алдагдсан боломж үүсч байгааг санах хэрэгтэй.
КОП-ын учруулж байдаг хор хөнөөл нь дан ганц сар тутмын цалингийн зардлаар хязгаарлагддаггүй. Тэд сөрөг зан үйлийг бусдад үлгэрлэж, бусдын сэдлийг бууруулж, багийн уур амьсгалыг эвдээд зогсохгүй ажилтны бус хувийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах зэргээр хамтран ажиллагсдынхаа бүтээмжинд шууд болон шууд бус байдлаар сөргөөр нөлөөлдөг.
Иймд, КОП-уудыг эрт илрүүлж, түүнийг цааш “халдварлуулахгүй” байх арга замуудын талаар дараагийн  нийтлэлүүдээс уншаарай.
Ц.Энхжаргал (Сэтгэл судлаач)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК