Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил 3 дахь жилдээ "Монгол даатгал" компанитай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагч, хүүхдүүдэд цүнхний цацруулагчтай уут тараах үйл ажиллагааг явууллаа. Энэ удаад 6 дүүргийн 7 ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нийт 3000 хүүхдэд энэ цүнхний уутыг үнэ төлбөргүй олгосон. Цаашид хөдөө орон нутгийн сургуулиудад тараахаар төлөвлөж байна.



























































