Нийслэлд цагдаагийн байгуулагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас эхний 9 сарын байдлаар 221186 гомдол, мэдээлэл ирүүлсэний дотор 15383 буюу 6,9 хувь нь замын цагдаагийн газарт зам тээврийн ослын холбогдолтой гомдол мэдээлэл ирсэн байна.

2014 оны эхний 9 сарын байдлаар нийслэлд зам тээврийн ослын холбогдолтой дуудлага 72410 хүлээн авсныг урьд оны мөн үетэй харьцуулахад 19649 буюу 37,2 хувиар өссөн байна. Нийслэлд 15382 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 792-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн, 3239-г эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж 10994 ослын холбогдогчид захиргааны арга хэмжээ авч, 15-г харьяалалын дагуу шилжүүлэн хуулийн хугацаанд 472 гомдол мэдээллийг шалгаж байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослыг эд материалын хохиролтой, хүн гэмтсэн гэж ангилан бүртгэлд авч байна. Нийт 15832 зам тээврийн осол бүртгэн шалгасны 11909 буюу 77,4 хувь нь эд материалын хохиролтой, 3473 буюу 22,6 хувь нь хүн гэмтсэн осол байна.