Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.Өвөрмонголчуудыг Монгол Улсаас хомроголон гаргаж байгаа талаар 12:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд “Нэгдсэн Монгол” ТББ-аас мэдээлэл хийнэ.
10.00 цагаас УПЕГ-т улс, нийслэл, дүүрэг, аймгийн прокурорын газрын тамгын газрын дарга нарын хамтарсан зөвлөгөөн болно.
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн ”Нөлөөллийн мэдүүлэг” сэдвээр болон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ, цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн хуралтай.
11:00 цагаас Хөдөө аж ахуйн их сургууль дээр Хүнсний хаягдлын тухай оюутны эрдэм шинжилгээний хурал болно.
Нийслэлийн хэмжээнд авто машины худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг шинээр байгуулагдаж буй “Авто Худалдааны Цогцолбор” руу шилжүүлэхтэй холбогдуулан авто зогсоолын барилгын ажлын явцтай 10.00 цагаас танилцана.
14.30 цагаас ”1000 инженер бэлтгэх төслийн нээлт ШУТИС-ийн Номын сангийн байрны зургаан давхарт болно.























































