Өргөх байгууламжийн угсралт, аюулгүй ашиглах дүрэм, стандартуудын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд зорилгоор өргөх байгууламж /кран, лифт, эскалатор, өргүүрийн эзэмшигч иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ. Шалтгалтаар өргөх байгууламжийг ашигладаг 663 байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийхэд 305 байгуулага эрсдэл өндөртэй, 352 байгууллага дунд эрсдэлтэй, зургаа байгууллага эрсдэл бага гарсан. Нийтлэг зөрчлүүд гэвэл Тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчингүй, материаллаг баазгүй 50 орчим байгууллагад тусгай зөвшөөрлийг олгосон байна. Мөн 16 аж ахуйн нэгж байгууллага өргөх байгууламжийг тусгай зөвшөөрөлгүйгээр дутуу угсарч, засварладаг зөрчил илэрчээ. Тухайлбал, “Зуншин” ХХК, “Бай Лхагва” ХХК-иуд багтаж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ улсын бүртгэлд бүртгэгдсэн 7820 өргөх байгууламж ашиглагдаж байгаа юм байна. Эдгээр ашиглагдаж байгаа өргөх байгууламжийн 21% буюу 1646 өргөх байгууламжийн ашиглалтын хугацаа хэтэрсэн байсан байна. Д.Ундрах /24tsag.mn/























































