
Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад байна. ДЭМБ-аас Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлыг халдвар тархах 97 хувийн магадлалтай гэж тогтоогоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуай олон улсын нислэг бүхий нисэх буудлын т тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахаар болсон байна. Ингэхдээ тухайн бүсэд шаардлагатай хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахыг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгожээ. Мөн эрсдэлтэй бүс нутгийн болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдүүлсэн Монгол улсад нэвтрэх визийн хүсэлтэд хязгаарлалт хийхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад даалгажээ.
Сэтгэгдэл (1)