Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын “Жагсаалт батлах тухай” 2014 оны 60 дугаар тушаалаар “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг баталсан.Уг тушаалын дагуу нийт 5744 ангиллын бараанд хяналт хийгдэж байсан хуучин эрх зүйн орчинг шинэчлэн эрсдэл багатай 3550 ангиллын барааг хилийн мэргэжлийн хяналтаас чөлөөлж гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчин бүрдэж, импортын хяналтын үйл ажиллагаанд ашиглагдаж эхлээд байгаа билээ.
Импортлогчид “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт” жагсаалтад ороогүй бараа импортлох тохиолдолд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийхгүй бөгөөд хуульд заасны дагуу импортлогч нь хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах үүрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/























































