ГССҮТ-ийн дэргэд Гэмтэл, ослын үндэсний бүртгэл, тандалтын алба байгуулахаар болжээ. Тус төвийнхөн осол, гэмтлийг нэгтгэн дүгнэж, салбарын мэдээллийн сан руу илгээн, зарим авах арга хэмжээний талаар бодлого боловсруулагчдад зөвлөж байхаар боллоо. Тиймээс ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг ЭХЭМҮТ, Хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл мэдээллийн тогтолцоотой танилцуулах, туршлага судлуулах ажлыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн болон Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс хамтран зохион байгуулж байна.24tsag.mn























































