Улаанбаатар хотын цагдаагийн газрын 700 гаруй алба хаагчид Сэлбэ гол орчмын 500 метр газрыг цэвэрлэн 8 тонн хогийг ачууллаа
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр буюу хагас сайнд Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн 118 алба хаагчид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын гүүрнээс хойш Сэлбэ голын орчим 500 метр газрыг цэвэрлэн 8 тонн хогийг ачууллаа. Мөн Дүүргүүдийн цагдаагийн 14 хэлтсийн 644 алба хаагч хамрагдаж 14 га буюу 470 метр квадрат талбайг цэвэрлэж ажилласан байна.