Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг танилцууллаа

2014-10-22
0
ЖИРГЭХ
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага авсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байр сууриа хүргэлээ. 
    DSC_0222МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага авсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байр сууриа хүргэлээ. 

    Тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ-ын 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр товлосон ч харамсалтай нь "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлага авахаас өмнө Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачлагч гишүүдээс танилцуулах ёстой байсан ч хүлээн авсангүй. Ерөнхий сайдыг огцруулах нь эх орон, ард түмний эрх ашигт хэрэгтэй.  Эдийн засгийн хүнд байдалд оруулсан энэ Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцож байж цаашид ажил явна” гэсэн юм.

    Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан юм.

Тэрбээр Н.Алтанхуягийг огцруулах ерөнхий хоёр үндэслэл байна гэв.

Үүнд:


Нэг. Эдийн засгийн бодит нөхцөл байдал


    Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдсанаас хойших хоёр жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо алдагдаж, өр зээл их хэмжээгээр авч, үр ашиггүй зарцуулсны улмаас эдийн засаг бүх төвшиндөө хүндэрч, ард түмний амьдрал уруудан доройтлоо. Валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо нэмэгдэж, санхүү, эдийн засгийн хямрал улс оронд минь бодитойгоор  нүүрлээд байна.  

    17,5 хувийн эдийн засгийн өсөлт буурсаар энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,3 хувьтай гарах таамаглалыг саяхан Дэлхийн банкнаас зарлалаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2,7 дахин унагалаа. Эдийн засгаа ингэж унагасан шинэчлэлийн Засгийн газар 2013, 2014 онуудад Улсын Их Хурлын хяналтгүйгээр, улсын төсвийн гадуур “Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны дансанд бэлэн байсан 580 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.доллар зэрэг 7 их наяд орчим төгрөгийг зарцуулсан. Ийм их мөнгө зарцуулчихаад улс орноо сөхрүүлж, ард түмнээ ядууруулсныг монголчуудаас гадна Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд дүгнэж байна. Энэ нь жил хагасын өмнө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс эрх баригчдад хандан төсөв, мөнгөний бодлогоо өөрчлөх талаар өгч байсан анхааруулга сануулгыг бататгаж өгсөн билээ.

    Монгол Улсын өрийн хэмжээ хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдлээ. Тухайлбал, Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Засгийн газрын өр төлбөрийн хэмжээ 2013 онд 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17,7 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Энэ нь Монгол Улс өрийн дарамтад бодитойгоор орсны илрэл юм. Өнгөрсөн онд "Чингис" бондын зөвхөн хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3,1 дахин их байна. Энэ жил ч үүнээс ч ихийг төлнө. Саяхан өргөн баригдсан 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 708 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2011 оны зээлийн үйлчилгээний төлбөрөөс 19 дахин их байгаа нь аюулын харанга дэлдэж эхэлсний чимээ юм. Мөнгөний чимээ ингэж өдөр бүрээр алсарч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний 8 сарын байдлаар 627,2 сая ам.доллар болсон нь 2012 оны 8 сартай харьцуулахад 5,4 дахин буурсан үзүүлэлт юм. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 4 дахин, чанаргүй зээл 2 дахин нэмэгдэж нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 орчим хувьтай тэнцүү боллоо. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газар Монголын банк, санхүүгийн системийг эрсдэл, сүйрлийн ирмэг дээр авчирлаа.

    Монгол Улсын 2014 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688,4 тэрбумаар, зарлага 1,4 их наяд төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалт 54 хувь буюу 872,3 тэрбум төгрөгөөр тасарсан нь Засгийн газрын хариуцлагагүй, чадамжгүй байгаагийн илэрхийлэл боллоо. Энэ оны нэгдсэн  төсвийн татварын орлого 806,1 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ тасралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Сангийн яамны хийсэн судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар ААНОАТ-ын тайлан ирүүлдэг нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь “Х” болон алдагдалтай тайлан ирүүлдэг боллоо. Мөн НӨАТ-ын хувьд “Х” болон алдагдалтай тайлангийн тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн байгаа нь эдийн засаг, бизнесийн орчин жил дараалан муудаж байгааг тод харуулж байна. Үндэсний статистикийн хорооны тайлангаар энэ оны 9 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49,2 хувь буюу 54337 нь үйл ажиллагаагаа зогсоосон нь дээрхийн бас нэг нотолгоо юм.  “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина” гэдэг шиг цалингаа цаг хугацаандаа тавьж чадахаа байж байгаа Засгийн газар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд өөрийн татан төвлөрүүлсэн чөлөөт үзэгдлээр Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах зөвшөөрөл олгожээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Хөгжлийн банк саяхан 700 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас худалдан авахад зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны дансанд байсан өр зээлийн мөнгөөр цалин тэтгэврээ тавьсан болж таарах гээд байна.

    Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувиар өсөж, монгол төгрөгийн ханш эрс суларч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудлаа. Эдгээр тоон үзүүлэлт, Үндэсний статистикийн хорооны мэдээлэл, олон улсын байгууллагуудын дүгнэлт, ард түмний санаа бодол зэрэг нь эдийн засгаа унагаж, эх орноо өр зээлд живүүлсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болно. Өнөөдөр Улсын нэгдсэн төсөв, “Үнийг тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” бонд, “Самурай” бонд, Монгол Улсын Хөгжлийн банкны гэсэн 5 төсөвтэй болж ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны санхүү, өр зээл, төсөв мөнгөний бодлогыг хуулиар хариуцах учиртай Улсын Их Хурал энэхүү үүргээ биелүүлж чадахгүй болоод удлаа. Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын энэ онцгой эрхийг хэвээр хадгалж, Засгийн газарт хяналт тавьж ажиллахын төлөө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг шийдвэртэй тэмцэж байгаа ч олонхийн бүлэг болоод “Шударга ёс” эвслийн уягдсан эрх ашиг, барьцаалагдсан байдал нь  саад тотгор болж байна.

    Монгол Улсын Засгийн газар хоёр жил дараалан Улсын нэгдсэн төсвийг тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй боллоо. Хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч байгаа нь үүний нотолгоо юм.  Тухайлбал, 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12, 11.1.13, 11.1.15, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5 дахь хэсэгт заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байна.

    Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр  “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”  34 дүгээр тогтоолыг баталсан. Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Эзэн-100" хөтөлбөрийг боловсруулан 71 төрлийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон.  Харамсалтай нь Засгийн газар хүлээсэн дээрх үүргийн 62,6 хувь буюу 38-ыг огт хэрэгжүүлээгүй, 18 ажлыг хагас дутуу, 16 ажлыг дөнгөж эхлүүлээд орхисон. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж, доройтуулсны үр дүнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-60 хувиар өссөн. Монголын түүхэнд ам.долларын ханш анх удаа 1906 төгрөгт хүрч, 2706 аж  ахуйн нэгж дампуурлаа зарласан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын Их Хурлаас өгсөн эдийн засгийг сэргээх энэхүү үүргийг биелүүлэх чадамжгүй болох нь түүний чуулганы нэгдсэн хуралдаан дээр тавьсан 100 хоногт мал сүргийг 60 саяд хүргэж, монгол хүнийг гурван саяд хүргэх бэлтгэлийг хангасан зэрэг өөрт нь үл хамаарах, эрүүл бус ажлын тайлангаас  нь харагдаж байна. Энэхүү тайлан нь монголчуудын олон үеийнхний хичээл зүтгэлийг үгүйсгэсэн доромжлолын шинжтэй болсон гэж олон түмэн шүүмжлэн хэлэлцэж байна.

Хоёр. Ерөнхий сайдын хувьд хууль ёс зөрчсөн бусад үндэслэл


    Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж...хэрэгжүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана” гэж тус тус заасан.

    Тухайлбал, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга  нарын томилгоо болон Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан 26 дугаар тогтоолыг хэлж болно. Одоо ч хууль зөрчсөн маргаан нь үргэлжлэн, Үндсэн хуулийн цэц дээр Баянхонгор, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга нарын томилгоотой холбоотой асуудал хянагдаж байна.

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гаргасан шийдвэрүүдээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгож байсан, эсхүл Үндсэн хуулийн цэц хууль  зөрчсөн болохыг нь тогтоосон шийдвэр гаргаж байсан эдгээр үйлдлүүд нь ёс төртэй улс оронд бол Ерөнхий сайд нь өөрөө чөлөө хүсэх хангалттай  үндэслэл юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээгээ ашиглан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хууль хяналтын байгууллагууд олон нийтэд мэдээлж байгаа. Хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэмт хэргийг Засгийн газрын тэргүүний албан тушаалаараа далайлган зогсоох, гацаах үйлдлүүдийг гаргасаар ирлээ. Тиймээс Ерөнхий сайдын албан тушаалаа өгч, эдгээрийг шалгаж, нягтлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын хамаатан садан, ажлын алба, зөвлөх, туслах гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн нэр дурдагдсан, гэмт хэргийн шинжтэй дараах үйлдлүүд нь Н.Алтанхуягийн огцрох бас нэг үндэслэл гэж үзэж байна.

1.    Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосон. Үүний үр дүнд Монгол Улс олон янзаар хохирлоо. Тухайлбал, 70 ам.доллараар зарж байсан нүүрсээ энэ үнээр нь зарж чадахаа болив. Мөн түр зогсолт хийсний улмаас Монголын тал 8,2 сая долларын торгуулийг хүлээлээ. Энэхүү түр зогсолтын хугацаанд Ерөнхий сайдын хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийн нэр дээрх "Говь Повер" ХХК-ийг ялуулсан. Уг тендерийг хүчингүй болгосны дараа шүүхэд хандаж, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 4.688,5 сая төгрөгийг гаргуулж авсан. Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жилийн 16 мянган ам.доллар буюу 21 сая 600 мянган төгрөгийн цалинг үндсэн ажлаасаа гадуур "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас авсан нь тогтоогдлоо.

2.  
 Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, туслах М.Тулга нар ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх нэрээр "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 27500 төгрөгөөр авсан 1 тонн нүүрсийг ард иргэдэд 80000 төгрөгөөр худалдаж, их хэмжээний ашиг олохын зэрэгцээ төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

3. 
   Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх баруун аймгуудад баригдсан битүү зах, худалдааны төвийн 9,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, найзынхаа компанийг шалгаруулсан болохыг Авлигатай тэмцэх газраас тогтоосон.

4.    Ерөнхий сайдын төрсөн охин А.Саранзаяа "Цэвэр агаар сан"-гийн 2,2 тэрбум төгрөг, "Нүүрс" хөтөлбөрийн 3,6 тэрбум төгрөгийн хохирол бүхий авлигын шинжтэй хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон талаар хэвлэлүүд удаан хугацааны турш мэдээлэв. Авлигатай тэмцэх газар ч энэ асуудлыг шалгах үндэслэлтэй гэж эрүүгийн хэрэг үүсгэж байсан.    

5.    
Ерөнхий сайдын төсвийн багцаас зарлагдсан мэдээллийн технологийн салбарын ТҮЦ машин тендерийг зөвлөх, хүргэн Р.Отгонтулга нь авахын зэрэгцээ үйлчилгээний төлбөрийн орлого "Ньюсоник" ХХК, "Аствишн" ХХК-ны дансанд орж байгааг Авлигатай тэмцэх газраас судалж тогтоосон.

Энэ бүх үндэслэл, тооцоо судалгаа, мэдээлэл, олон улсын байгууллагуудын дүгнэлт шинэчлэлийн Засгийн газрыг цаашид ажиллах чадамжгүйг харуулж байна. Тиймээс Та бидний өмнө, Монголын ард түмний өмнө хоёр сонголт хийх үлдлээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эрх мэдлээ хадгалан үлдэж, эдийн засаг уруудан доройтож, ард түмний амьдрал ядуурч, өр зээлээ нэмсээр байх уу? Эсвэл Н.Алтанхуяг хариуцлагаа хүлээн огцорч, эдийн засаг өсөж, ард түмний амьдрал сайжирч, өр зээлээ зогсоох уу? гэдэг хоёр сонголтын нэгийг хийцгээе.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.34.208)
    Зүгээр нэг хэрүүлийн шинжтэй юм бичсэн байна.яг тодорхой үндэслэлээ хуулийн зүйл заалт баримтлан гаргаж тавь. Хоёрын хооронд хөндлөнгийн хүмүүс,охиноор нь оролд. Иймэрхүү арга хол явахгүй. Үндэслэлээ сайн гаргаж тавь. Ж.Энхбаяр гишүүнээ. Нөгөө таны болон аавын тань газар зарсан хэрэг Захиргааны хэргийн шүүхээр ороод юу болсон бэ? Энийгээ ард түмнээ боддог,хүндэлдэг төрийн түшээ юм бол тайлбарлаач?
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    28 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    4 цаг 23 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    4 цаг 28 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 31 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 35 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    4 цаг 44 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    7 цаг 52 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК