УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессеж бичин хүмүүсийн дунд тарааж буй үзэгдэл өнөөдөр Төрийн ордонд дуулиан тариад байна. Гишүүдийн зүгээс уг үйлдэлд Мобиком корпорацийг буруутгаж байгаа юм. Тэгвэл хүний өмнөөс мессеж бичиж болох програмууд байдаг эсэх талаар бид судаллаа. Тэгвэл ийм боломж байдаг байна. Тодруулбал, үүрэн телефоны компанийн оролцоогүйгээр google.com руу ороод "anonymous sms" гэж бичихэд дурын дугаар руу мессеж бичих эрх гарч ирдэг аж.
Энэ нь бие, биеийгээ хуурч зугаацах зорилготойгоор хийгдсэн байна. Сайт болгоны хэрэглэх нөхцөл дээр "хариуцлагыг нь бид үүрэхгүй", "хэрвээ хуулийн байгууллагууд хандвал хэрэглэсэн хүнийх нь бүх мэдээллийг гаргаж өгнө" гэсэн байдаг.
Мөн энэ үйлчилгээнүүд нь үнэгүй биш. Тодорхой төлбөр онлайнаар төлж авдаг. Тиймээс хууль бусаар ашиглах гэсэн этгээд амархан баригдах боломжтой.
Операторуудын жагсаалтад Монголоос Мобиком, Юнител байгааг харж болно.

Т.Энхэлээ