Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас албадан ажил хийлгэх ялтай ялтнуудын ял эдлэлтийн байдлыг гэнэтийн байдлаар шалгахад Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 2 ялтан дүүргийн тамгын газар болон тохижилт үйлчилгээний компанид ажиллаж байсан бөгөөд ажпын байраа дур мэдэн орхин явсан, шийдвэр гүйцэтгэгч болон ажил олгогч байгууллагын хууль ёсны шаардлагыг биөлүүлээгүй зэрэг зөрчил байна. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журмын 3.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч ялтныг албадан ажил хийлгэх аж ахуй нэгж байгууллагад мэдэгдлийн хамт хүлээлгэн өгөхдөө хүлээн авсан албан тушаалтны гарын үсэг зуруулаагүй, мөн хүлээлгэн өгсөн талаар тайлбар бичдэггүй, цаг минутыг тодорхой тусгаагүй , ял эдлэлтийн байдалтай 30 цаг тутамд танилцаагүй ялын тооцоо хийдэггүй зөрчил илэрснийг арилгуулахаар нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албан бичиг хүргүүлжээ.Д.Ундрах /24tsag.mn/























































