Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдоор ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаа, бодлого чиглэлтэй танилцлаа.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь жил бүр 2 аймгийн Цагдаагийн газар хэлтсийг сонгон авч үйл ажиллагаатай танилцан туршлага судлан ажилладаг юм байна.
Уг ажлын хэсэг өнөөдөр Ерөнхий боловсролын 8-р сургуулийн 3-р ангийн сурагчдын замын хөдөлгөөний дүрмийн сургалтын явцтай танилцлаа.
Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд хуваарийн дагуу зориулалтын талбайд замын хөдөлгөөний дүрмийг замын цагдаагийн ах нараараа заалгаж суралцаж байгаа билээ.