Маргааш нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Энэ өдөр "Их хотын хямдрал" нэртэй нэгдсэн арга хэмжээ болох юм. Энэ хүрээнд "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Маргааш 13:30-17:00 цагийн хооронд тролейбус үнэгүй, Нэгдүгээр паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн энэ өдөр үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна.
























































