Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон сууцны лифтийг шөнийн цагаар зогсоодог манайхаас өөр улс байна уу?

2014-10-29
0
ЖИРГЭХ
Шөнийн цагаар зөөгчийн ажил хийдэг нэгэн оюутан лифт ашигласны төлбөрөө төлдөг, гэхдээ хэзээ ч лифтэнд суудаггүй тухайгаа ярьснаас энэ сэдэв эхтэй.
    лифтШөнийн цагаар зөөгчийн ажил хийдэг нэгэн оюутан лифт ашигласны төлбөрөө төлдөг, гэхдээ хэзээ ч лифтэнд суудаггүй тухайгаа ярьснаас энэ сэдэв эхтэй.

Өнгөрөгч хавар Баянгол дүүргийн 1-р хорооны 48-р байрны орцонд шөнийн цагаар гэр рүүгээ орох гэж шатаар өгсөж явсан залууг үл таних этгээд хутгалж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Шөнийн цагаар орцондоо янз бүрийн байдлаар гэмт халдлагад өртсөн хүмүүсийн тоо нэгээр тогтохгүй. Найман давхарт орох гэж өгсөж байгаад таван давхарт халдлагад өртсөн хохирогч “хэрвээ лифт ажиллаж байсан бол ийм зүйл болохгүй байсан” гэж хэлж чадахгүй нь харамсалтай. 

Шөнө оройн цагаар ажлаа тараад ирж байгаа ядарсан ажилтан, найз нөхөдтэйгээ жаахан хөгжилдөж халамцсан залуу, давтлага дугуйландаа оройтсон бага өсвөр насныхан, яаралтай тусламжийн дуудлагаар ирж байгаа түргэний эмч, амь тэмцэж байгаа өвчтөн гээд бүх оршин суугч, хүмүүст орон сууцны лифтийг шөнийн цагаар ажиллуулдаггүй шалтгааныг бодох сэхээрэл байдаггүй.  Гэтэл оршин суугчид СӨХ-ндоо лифт ашигласны төлбөрөө тогтмол төлдөг.

Орон сууцны лифтийг оройн 22:00 цагаас хойш зогсоодог нийтлэг дүрэм журам одоо хэр Улаанбаатар хотод үйлчилж байна. Энэ зохицуулалтын угшил нь хуучин коммунист нийгмээс эхтэй байдаг. Социалист өмчийг ариг гамтай ашиглах, үзэл суртлын шинжтэй цахилгааны хэмнэлт хийх, иргэдийн хөдөлгөөний хязгаарлаж, хянах зорилгоор ийм зохицуулалт хийж ирсэн. 1990 оны ардчилал эрх чөлөөний эрин эхэлснээс хойш бараг заншил болчихсон гэмээр энэ зохицуулалт хэний ч анхааралыг татахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Лифтчин шөнийн цагаар амрах учраас лифтээ зогсоох учиртай, лифтийг шөнө зогсоохоор их эрчим хүч хэмнэдэг, шөнийн цагаар лифт гацвал янзлах хүн байхгүй, лифтний эдэлгээг удаашруулахын тулд шөнө амраадаг... Шөнийн цагаар орон сууцны лифтийг зогсоодог эдгээрээс өөр шалтгаан байж болох уу? Харин энэ ойлголт хандлагадаа дадал болчихсон иргэд үүнийгээ өөрчлөх талаар огтхон ч сэтгэхгүй яваад байдаг нь бас хөгжилтэй.

Нэг сая давсан хүн амтай Улаанбаатар нийслэл маань дэлхийн бусад хотуудын адил шөнийн амьдралтай болсон. Зөвхөн шөнө ажилладаг ажилчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа. Хуучин социализмийн үе шигээ төрийн дууллаа сонсоод хөнжлөө давуулдаг байсан цаг өнгөрчээ. Түүнийгээ дагаад ч иргэдийн орж гарах хөдөлгөөнд цагийн хязгаарлалт гэж байхгүй болсон.

Орчин үеийн лифт гацах магадлал 1% -д хүрсэн. Гацсан ч буцаад жирийн ажиллагаанд оруулахад хялбар. Лифтийг ажиллуулах хүн хэрэггүй. Хэдэн  мянган лифтийг холбоо дохиоллоор нэг л газарт хянаж байхад болно. Бас лифт нь ажиллаагүй үедээ цахилгаан зарцуулахгүй. Тэгэхээр шөнө цахилгаан, элэгдлийн зардал бараг гардаггүй. Гэтэл яагаад шөнийн цагаар орон сууцны лифтийг амраагаад байгааг ер ойлгохгүй юм.

Амрааж байгаа хүмүүс нь ч ойлгохгүй, оршин суугчид ч асуухгүй.  Энэ бол ердөө л ойлголтын бяцхан хоцрогдол, коннунизмаас үлдсэн амьдралын арга барилын үлдэгдэл. Энэ хөгжилтэй заншлаасаа салвал ямар вэ? Мэдээж хэн нэгэн даргад нь зүүж холбохгүй бол хэн ч санаачлага гаргаж хийж хэрэгжүүлэхгүй. Хэнд ч ашиггүй болохоор тэр л дээ. Тийм учраас л хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажилладаг О.Магнай даргыгаа энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ гэж зуурч холболоо. 

Манайд ашиглаж байгаа 1500 орчим лифтнээс 876 нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн судалгаа гарчээ. Тэднийг нэн яаралтай сольж шинэчлэх хэрэгтэй. Үүнээс гадна хэвийн ашиглагдаж байгаа орчин үеийн 624 лифтээ коммунист цагийн хуваариас нь гаргачихвал олон хүнд хэрэгцээтэй энгийн дэвшил болно. Орон сууцны лифт нь орой амардаг манайхаас өөр улс ер нь байдаг юм болов уу?

Т.Цагариг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.229.120.152)
    lift shunu yavuulaachee
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.120.152)
    munguu nemj avaad liftee 24 tsag yavuulmaariin hezee ch irsen setgel amar
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.120.152)
    neeree liftiig shunu yavuulmaar bn a haashaa handah ve
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.122.213)
    Өнөөдөр чинъ хэдэн он билээ яасан хожуу үхаарах юүм.
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • irgen (202.179.0.238)
    yum l bol komunizm-aas garaltai gej bh yum. ter yed chine liftyyd ni bygd shine, oroi ajilladag bsan shyy... hyn untahdaa margaashdaa itgeltei, gedes tsatgalan, yr hyyhdyyd ni bayar huuruur dyyren misheej bgaad untdag bsan shyy...Uursduu songuuliar /ali nam ch hamaagyi/iim hymyys songoj ingej alingaa aldchihaad bgaagaa busad ruu byy chih...Ene niigmiig zuvhun bid nar l bii bolgoj avch yavaa shyy...
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.143.42)
    Bayr hvrge minii ajil oroi 19 tsagaas eheldeg 21.30d duusdag yg vnendee jvjigchin uogaa nuuhav lftendee anjiad suuh getel liftchin ni 21.50 geed untraacihaad buuj bdag hichneen uur hvrene geech az bolvol lifchin sogtuu baval orj amjidag bi dandaa sogtuu baigaasai gej boddog bolson
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (194.230.155.232)
    Бид чинь гуйлагчин улсад амьдарч ард бидний амьдрал өдрөөс өдөрт дортож байгаагаа харсаар байж хэцүү асуудал хөндөх юм.Ерөнхий сайд хэмээх төрийн том хулгайч сонсвол левптээр шөнө явдаг ямар тансаг нөхдүүд вэ? та нар .Цаашдаа бүр зогсооно бэлэн шат байгаа биздээ!! Явган яваач!!гэж л доромжилоно.Угаасаа бид тэнэгтээ хуурагдчхаад амаараа шороо үмхэж байгаа ард түмэн.Гэгээртэл мөнч олон жил байна даа хөөрхий!!!Нийгмээр нь мунхруулхад хорин жил орсон юмшүү!!! Сэрэгхээс нь өмнө хужаад гулгуулчхаад хулгайлсан эд хөрөнгөө мөнгө болгоод харьд нуусан мөнгөтэйгөө нийлүүлж жараглаа эдлэх биз!! Тэнэгээрээ ард түмэн бид зовлонгоо нуруугаараа үүрч ходоодоороо өлсөж тамлагдана.Бид өөрсдөөсөө болж байна шүүдээ!!!
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.182)
    НЭЭРЭЭ ЁСТОЙ ХӨНДҮҮШТЭЙ АСУУДАЛ БАЙНА ШҮҮ..БҮГДЭЭРЭЭ СӨХ-ДӨӨ АСУУДАЛ ТАВЬЦГААЯ ...
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • ядуу (150.129.142.102)
    Тогоо хэмнэдэг юм шуу ухаантай юмдаа ядуу улс гэж
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Zochin (185.64.197.164)
    Getel nuguu undur hujiltei orond ni jiriin irgedee udur shunugui uilchildeg lift bainga bhaas gadna buur dabhar tahir dytyy tergentsertei humuusee dabhar bodoltson teregtei hun daradag tobchlyyrtai,tereg oroh bolomjtoi bolgon dobjoo,shat,bariyl buhniig ,toblyyr buhniig haraanii bersherltei hund zoriylsan bn.Ene ni hunee yalgabarldaguu gesen ug bn.Germand Sangiin said ni nas 60 garsan,tahir dyryygiin tergentsertei hun bn.Ene hun tahir dyryygiin tergentser deer tohioldoloor syysan ch ylsdaa zutgeseer bn
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.55.191.130)
    za manai bairnii liftchin eeljiin amraltaa avsan geed manai bair 2 week liftgui bsan udaa bgaa, ehleed evdertsiin boluu geed chimeegui yavj bgaad ortsnii jijuurees asuusan chin liftchin n amartsan gediimdaa. hel am hiijeej suhiin darga n heseg uuruu ajilluulsan bh. manaihan orshin suugchidiin tav tuh enee teree gesen yum yu ch meddeggui sonin humuu, zarimdaa ch heleh ug olddogguishde
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.21)
    Шал соц сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.244)
    horoololiin liftenuud jinhene ydargaa.ug ni bugdiig ni shineer solison murtluu 10 geed zogschihdog.ene sotsiolist sistemiin zavharliig zogsooj 24 tsagaar ajilluuldag bolgoh heregtei.ene s.u.h-n hiih ajil.liftchin nertei hiij buteesen yumgui humuusiig 24 tsagaar ajilluuldag bolg.
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • tseegii (112.72.13.85)
    bi ajildaa ogloo 6 d gardag oroi 12 gd irdeg lifd ene ved ajilladdaggvi liftnii mongo 8800 tushaadag gomdoltoi bn 6 r bichil 34 r bair
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin (150.129.141.48)
    манайх 01-06 хүртэл зогсдог явдаг байх нь согтуу хүн орж вүтэж үхсэн шөнө ирээд юмуу ачаа тээвэртэй байхад асаагаад өгдөг та нар ч гэсэн сөхдөө тийм шаардлага тавьж бай
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • unen (75.84.214.1)
    xogshin nastai xumuust l xetsuu yum daa, ternees alxax ch buend sain l daa, shoniin tsagaar zogsooj bolno sh dee,
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (202.55.191.76)
    Арктай шар байрны лифт байнга 22.00-07.00 цагийн хооронд зогсоодог ш дээ.1-р хорооны 48-р байрд гарсан хэргийг СӨХ-тэй холбох хэрэгтэй
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Чи наад бичмэрээ зүгээр бичээч юуны чинь коммунист ,социалист гээд ёршогноод байгаа юм...
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
    • Chi soh iin darga uu esvel eej chin vv
      2014 оны 10 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    32 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 31 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК