Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүрэгт байрлах Хоёрдугаар сургуулийн сурагч сургуулийнхаа хашаанд амиа алдсан хэрэг гарсан. Улмаар хүүхдүүд сургуулийнхаа ойр орчимд дээрэмдүүлэх, гэмт халдлагад өртөх явдал байнга гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулаад байгаа. Тиймээс ч сургуулиудад зарим арга хэмжээг зохион байгуулж, эцэг, эхчүүд сайн дурийнхнаар сургуулийн ойр орчимд эргүүл хүртэл хийлгэх болсон. Цаашлаад оюутан сурагчдын тэтгэлэг болох 70 мянга буух үеэр гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай болж байгаа учир цагдаагийн байгууллагаас эргүүлд ажиллах багш, ажилчдын нэрсийн жагсаалт, гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй оюутнуудын нэрсийг сургуулийн захиргаанаас шаардаж эхлээд байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (9)