Оюутолгойг нөөцөд тодотгол хийсэн талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн энэ сарын хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцсэн байна. Үүгээр тус ордын 2009 оны батлагдсан нөөцийг шинэчлэн тооцоолж, зэс 44 сая 595 мянган тонн, алт 1.9 мянган тонн, молибден 205 мянган тонн, мөнгө 11.9 мянган тонн нөөцтэй гэжээ. Д.Дуулим























































