Монгол Улсын
Засгийн газар, Австри улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлтэй
зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,
тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр “Бүтээгдэхүүн нийлүүлэх
гэрээ”-нд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж нар өчигдөр гарын
үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн өртөг
бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой хээрийн түймэр унтраах иж бүрэн
багаж, тоноглолтой дөрвөн төрлийн 16 автомашин, дагалдах 2000 гаруй тоног
төхөөрөмж нийлүүлэх юм.
Д.Дуулим























































