Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн туслах М.Тулгыг өчигдөр эмнэлэгээс хорих анги руу шилжүүлжээ. Түүнийг шөнийг 12.00 цагт үед хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгээс нь хорих руу нь авч явсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний хоёр хөл мэдээгүй болж огт алхаж чадахгүй байгаа аж. Энэ байдлаар эмчилгээг хийлгэхгүй удвал насаараа суумгай болно гэсэн эмчийн дүгнэлт ч гарсан байна. М.Тулгыг цагдан хорих төвд дахин нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Тэднийг Л.Гансүх, М.Тулга нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа юм. Т.Энхэлээ
























































Сэтгэгдэл (4)