
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан "Улаанбаатарт үйлдвэрлэв-2014"
хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас
уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатарт үйлдвэрлэв-2014"
үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн,
аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-07-ны өдрийн хооронд
бүртгэнэ. Бүртгэл дээрх өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр
байрны 101 тоотод 08-17 цагийн хооронд явагдана. "Улаанбаатарт
үйлдвэрлэв-2014" үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 21-23 өдрүүдэд
Мишээл экспод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 318547, 99106847, 88099941,
95824323,96024323,89824323 дугаарын утсаар авах боломжтой