Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийг холбосон 177,9 км хатуу хучилттай замыг 2014 онд ашиглалтад оруулахыг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болгосон байдаг. Харин өнөөдөр уг зам ашиглалтад орсон байна. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд тивттер хуудаснаа жиргэхдээ “Социализмын 70 жил, ардчиллын 20 жилд хийгээгуй ажлыг шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн хугацаанд хийлээ” хэмээжээ.

























































