Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгсийг "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн Төслийн зохицуулагчаар зургаан сарын хугацаатай түр томилжээ. Мөн Сангийн сайдын тушаалыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний жишгийн дагуу Л.Сайнтөгстэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосон байна. Д.Дуулим























































