Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотод анх удаа Nexus төслийн бүс нутгийн дөрөвдэх удаагийн семинар болно

2014-11-03
0
ЖИРГЭХ

p195pm2vdca2o28a1g7etu012se1                 Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслөөс бүс нутгийн дөрөвдэх удаагийн семинарыг 2014 оны 11 сарын 5-наас 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.   Семинарт Nexus төсөлд хамрагдсан Азийн 10 хотуудын төлөөлөл болох 70 орчим зочид, нийт 100 төлөөлөгч буюу Монгол улсын Засгийн газрын яам, агентлаг, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлж буй  болон түнш ESCAP, GIZ зэрэг байгууллагуудын төлөөлөл, хотуудын цахим сүлжээний нэгдэл,олон улсын санхүүгийн, судалгааны байгууллага, хувийн хэвшил мөн нөөцийн цогц менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд оролцоно.
Энэ удаагийн семинараар нөөцийн цогц төлөвлөлт, Nexus төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, хот байгуулалт,  төлөвлөлтөнд тусгах, иргэдийн оролцоог хангах талаар ярилцаж хэрэгжилтийн явцад учирч буй хүндрэл,  тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хотууд өөр өөрсдийн туршлага ололтоосоо хуваалцах юм.
           Ази, Номхон Далайн бүсийн хүн амын огцом өсөлт, хотжих үйл явц нь ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг алдагдуулж хотуудын тогтвортой хөгжлийг эрсдэлд оруулж байгаа. Гэтэл Азийн ихэнх хотууд салбарын явцуу хүрээнд, хотынхоо хил хязгаарын хэмжээнд төлөвлөлт, менежментээ хийсээр байна. Тиймээс асуудалд цогц байдлаар, харилцан уялдаатайгаар хандах шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд хоорондоо хамаарал бүхий (ус-эрчим хүч-хүнс) гэсэн гол гурван салбарын харилцан үйлчлэл, нөлөөллийг ашиглах шаардлагатай. Ингэснээр хот ба бүсийн нөөцийн цогц менежмент, төлөвлөлтийн потенциалыг ашиглах боломж бүрдэх юм.
           Nexus хандлага нь эрчим хүч, ус болон хүнсний хангамжийн салбарт найдвартай байдлыг хангах цогц төлөвлөлт, менежментийн арга замыг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Хот болон харьяа бүс нутгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ утгаараа хот болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн инженерийн хангамжийн байгууллагуудыг Nexus-т хамаарал бүхий салбаруудын цогц төлөвлөлт, менежментэд хамруулах нь чухал байгаа юм.     
Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам(BMZ)-ны санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-той хамтран “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хот байгуулалтын Nexus” төслийг хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд бүс нутгийн 6 орны (Хятад, Индонези, Монгол, Филлипин, Тайланд, Вьетнам)  10 хотод техникийн туслалцаа үзүүлнэ.
 
Төсөл нь хотуудын захиргаа, төлөвлөлт хариуцсан алба нэгжүүдийн нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх, мөн боломжтой нөхцөлд Nexus санаачлагуудыг практикт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн тухайн улс, нутгийн түвшинд хуримтлуулсан ололт, туршлагыг бүс нутгийн мэдлэг түгээх, хэлэлцүүлэг явуулах платформд суулган мэдлэгийн сан үүсгэж Азийн хотуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бүс нутгийн семинарыг гурван удаа зохион байгуулсан (2013 онд Taйландын Бангкок хотод хоёр удаа, 2014 онд Вьетнамын Да Нанг хотод нэг удаа) ба эдгээр семинарын хүрээнд Nexus-т хамааралтай технологийн өнөөгийн түвшин, хотуудын Nexus төслүүдийн явц, ахиц дэвшлийг танилцуулж хэлэлцүүлсэн. Түүнчлэн хотуудын төлөөлөлд хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих орчин нөхцлийг бий болгох талаар төр засгийн төлөөлөл болон холбогдох бусад талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгосон.  
Өмнө нь явагдсан семинаруудын үр дүнд тулгуурлан энэ удаагийн семинар дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
 

   1. Оролцогч хотуудын nexus төсөл арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцах, тулгамдаж буй асуудал, туршлага, ололтоосоо хуваалцах.
    2. Оролцогч улс орнуудын nexus хандлагыг дэмжих бодлого, хөтөлбөрүүдтэй танилцах, nexus-ийн үүсгэл санаачлагыг хөгжүүлэхэд тустай үндэсний бодлого, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэх.
    3. Хот байгуулалтын nexus –ийн засаглалын цар хүрээ, тэр дундаа хотуудын Nexus Ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг, хот төлөвлөлтийн үйл явцад тусган институтчилахад шаардагдах бусад арга хэрэгслүүдийг хэлэлцэх.
    4. Nexus төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тустай зөвшилцөл, төлөвлөлтийн явцад иргэдийн оролцоог бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлж хэлэлцүүлэх.
   5. Хот байгуулалтын nexus–ийн арга хэмжээнүүдийг шинээр гарч ирж буй Habitat III –ын хөтөлбөрт суулгах алхмууд, тэдгээрийг олон улсад өрнөж буй яриа хэлэлцээрт онцгойлон авч үзэх хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлох гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 26 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 4 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 20 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 41 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 44 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 45 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 49 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 52 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 53 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 40 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 55 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 36 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 0 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 3 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 9 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 16 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК