2012-2013 онд ШӨХТГ-т Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай холбоотой иргэдийг хохироож байгаа тухай, үндэслэлгүйгээр элдэв мөнгө авч байгаа тухай гомдол маш ихээр ирсэнтэй холбогдуулан бүтэн жилийн турш томоохон хэмжээний хяналт шалгалтын ажлыг хийжээ. 2014 онд урьд жилийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээний биелэлтийг шалгах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шалгалт дахин хийжээ. Хяналт шалгалтын хүрээнд "Ривер стоун" хотхоны ашиглалт үйлчилгээг хариуцагч "Эс Ди Сервис" ХХК, "Вива сити" хотхоны ААН-дийн холбооны дүрэм нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байсан нь тогтоогджээ. Иймд дээрх аж ахуйн нэгжүүдэд 2014 оны хоёрдугаар сарын 15-ний өдрийн дотор зөрчлөө арилгах улсын байцаагчийн 7/15 тоот албан шаардлагыг хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллажээ.Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (2)