Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байр 2014 оны эхний 9 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зайлшгүй хамгаалалтанд авах шаардлагатай 137 иргэнийг хүлээн авч 1-15 хоногийн хугацаанд байрлуулан хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвөлгөө өгч, тухайн иргэдийн гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу хамтран ажиллах талаар нийт 85 албан тоот, мэдэгдлийг дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, хорооны хамтарсан багуудад хүргүүлэн үр дүнг тооцон ажилласан байна.Дээрх хугацаанд түр хамгаалах байранд биеэр ирсэн болон утсаар хандсан нийт 75 иргэнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвөлгөө өгч ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































